БИДНИЙ ТУХАЙ

 

МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм ноёд, хатагтай та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.  2010 онд Бигүрү ХХК үүсгэн байгуулагдаж, эх орондоо зочлох үйлчилгээний салбарыг олон улсын жишигт хүргэхээр хичээн ажиллаж байна.

Зочлох үйлчилгээний салбар бол өдрөөс өдөрт шинэчлэл, өөрчлөлт, хувьслыг шаарддаг салбар тул Намастэ сүлжээ ресторан энэ шаардлагад нийцсэн үйлчилгээ, соёл, дэвшлийг нэвтрүүлэх нэгдмэл зорилготой хамт олон юм. Манай хамт олон зочлохуйн үйлчилгээний дээдийг мэдэрсэн аз жаргалтай үйлчлүүлэгчдийг бий болгохийн төлөө тэдний хүлээлтээс давсан үйлчилгээг тогтвортойгоор хүргэхээр ажиллаж байна.

Намастэ сүлжээ рестораны уриа бол “Аз жаргалаар үйлчилье”. Манайхаар зочилсон хүн бүхэнд бид эрүүл мэндэд нь тустай энэтхэгийн уламжлалт эмийн ургамлын орц бүхий амтат халуун хоолоор сэтгэлээ гарган үйлчилж, аз жаргалыг мэдрүүлэхийг хүсдэг.

БИГҮРҮ ХХК-ИЙН ЗАХИРАЛ

Ч.ОЮУНБИЛЭГ